Гал түймрийн аюулд хүргэж болзошгүй 359 зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Гал түймрийн аюулд хүргэж болзошгүй 359 зөрчил илрүүлжээ

Онцгой байдлын газрын албан хаагчид ‘’Гэр хороололд гарч буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, айл өрхүүдийг галын аюулыг хангуулах’’ зорилгоор  урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг Дархан сумын гэр хороолол бүхий 1-8-р баг, 15-р баг, Шарын гол сумын Дархан, Санжинт багийн нийт 2292 айл өрхөд хийсэн байна. Гал түймрийн аюулд хүргэж болзошгүй 359 зөрчил илрүүлэн 53 зөрчлийг шалгалтын явцад арилгуулан 8770 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга яриа зөвлөмжийг хийлээ. Үзлэг шалгалтаар гэр, байшингийн галын аюулгүйн зай хэмжээ зөрчсөн 127 зөрчил илэрсэн байна. Энэ нь нийт зөрчлийн ихэнх хувийг эзлэж байгаа аж. Түүнчлэн гэр байшингийн цахилгаан шугам сүлжээ, сүлд модны цахилгаан холболт монтажийн 68, пийшин, зуух, яндангын ашиглалт хамгаалалтын 67, үнс нурмыг тусгайлан бэлтгэсэн тагтай саванд хаядаггүй 90, бага насны хүүхэд эзэнгүй орхисон гурван зөрчил илэрсэн байна.

Галын дуудлага ирсэн үед тухайн гудамж айл өрхөд хурдан хугацаанд очиход гэр хорооллын гудамжны замын халтиргаа гулгаа ихээхэн төвөг урчлуудаг байна. Өнөөдрийн байдлаар Дархан сумын 6-р баг Тээвэрчидийн 3-8-р гудамж ГАМ хүрэлцэн очих боломжгүй цас гулгаа, халтиргаа ихтэй, Майхантын 7,8-р гудамж руу 1-р сургууль талаасаа ГАМ өгсөх боломжгүй халтиргаатай, Шарын гол сумын Дархан баг Хоккейчдын 10-12-р гудамж, Тосгоны 9-12-р гудамж уулын энгэр газарт байрласан, цас их орсон халтиргаа гулгаа ихтэй байна.   Мөн  Ойн задгайн 1,2–р гудамжны айл өрхөд хүрэлцэн очиход хүндрэлтэй халтиргаа гулгаа үүссэн, налуу, өгсүүр замтай байна.
Шалгалтаар илэрсэн  зөрчлийг арилгуулахаар Дархан сум, Шарын гол сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарт шалгалтын дүнг танилцуулж, цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээг орон нутгийн УЦУОШАлбанаас тодотгон авч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж