Цагаан идээний үзэсгэлэн, худалдаа гаргана

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Цагаан идээний үзэсгэлэн, худалдаа гаргана

Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай  холбоотойгоор  нийслэлийн Засаг дарга сар шинийн өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний  тухай захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд хотын төвд  нийслэлийн иргэдийг хэт төвлөрүүлэх бус захын хороололд амьдардаг иргэд цаг хугацаа алдаж, замын түгжрэлд  сааталгүйгээр  баярын  худалдаа   хийх  боломжийг бүрдүүлж,  хэд хэдэн газар цагаан сарын өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар боллоо. Цагаан идээний өргөтгөсөн худалдаа   Яармагийн   “Буянт – Ухаа” спорт цогцолбор   болон Баянзүрх дүүрэгт байрлах Моннидэр ХХК-ийн Оргил худалдааны төвийн  гадна талбайд нээгдэх юм  .Энэхүү өргөтгөсөн худалдаа    01 дүгээр сарын  25-аас   2 дугаар сарын 05-ныг хүртэл  үргэлжлэх бөгөөд   хөдөө, орон нутгаас ирсэн малчид зах зээлийн үнээр төрөл бүрийн цагаан идээг нийслэлчүүддээ худалдаална  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж