Санхүүгийн зах зээлийн эрсдлийн тухай ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зах зээлийн эрсдлийн тухай ярилцаж байна

Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн эрсдлийн удирдлага-2013” онол, арга зүйн хурлыг өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулж байна. Уг хурлыг хоёр дахь жилдээ хийж байгаа бөгөөд Даатгалын, Бичил санхүүгийн, Хөрөнгийн, Үнэт цаасны гэсэн сэдвүүдээр салбар хуралдаан хийж байна. Энэ үеэр Санхүүгийн эрсдлийн тогтолцоо, шинжилгээ, үнэлгээний арга, аргачлалыг хэрэглэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг өргөн хүрээний асуудлаар 20 гаруй эрдэмтэн, судлаачид, олон улсын мэргэжилтнүүд лекц уншиж байгаа бөгөөд энэ нь 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж