Хамгийн ахмад модель Парисын тайзнаа алхав

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Хамгийн ахмад модель Парисын тайзнаа алхав

Дэлхийн хамгийн өндөр настай модель Кармен Делль Орефайс Парис хотод болсон нэрт загвар зохион бүтээгч Стефан Ролланы загварын шоунд оролцжээ. Өдгөө 81 настай Кармен 15 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд удаан хугацаанд алдарт “Vogue” сэтгүүлийн нүүр царай, дүр төрхийг илтгэж явсан гэнэ.

Өнгөрөгч мягмар гаригт эхэлсэн Стефан Ролланы загварын долоо хоногийн үеэр Кармен Делль үснийхээ өнгөтэй адил дэгжин нөмрөг бүхий цагаан хослол өмсч, тайзнаа алхжээ. Уг шоуны дараа Кармен “Би загварын тайзнаас тайвшрал, тайтгарлыг мэдэрдэг. Миний ажил, миний хамгийн дуртай зүйлсийн маань нэг” хэмээн “Styleite”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Стефаны Ролланы шоунд Карменаас гадна загварын ертөнцийн төлөөлөл болж явсан 48 настай модель Ясмин Ле Бон оролцож, хаалтын шоуны үеэр тайзнаа алхжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж