Ц.Ганзоригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Ц.Ганзоригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

“Овжин охид” киноны Сампилийн дүрээр овоглогдсон жүжигчин Ц.Ганзоригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр сүүлийн жилүүдэд “Маск” продакшнд харъялагдан уран бүтээлээ хийж яваа. “Мөрөөдлийн хөлөг онгоц” нэртэй телевизийн анхны олон ангит кинонд дүрээ мөнхөлсөн тэрээр хамгийн сүүлд “Би хайртай” телевизийн цуврал кинонд Бундагын дүрийг бүтээсэн нь үзэгчдээс магтаал дагуулсан билээ.

Тэрээр одоогоор  “Маск”-ынхантайгаа шинэ оны анхы тоглолт болох “Best of Mask”-ыг МҮЭСТО-нд үдэш бүр 19.00 цагт тоглож байгаа юм. Мөн удахгүй болох цагаан сарын баярт зориулан “ETV” телевизтэй хамтран теле жүжиг хийж байгаа гээд тун ч завгүй яваа аж.

Жүжигчин Ц.Ганзоригт төрсөн өдрийн мэнд хүргэн уран бүтээлийн амжилт хүсье.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж