Булсара хамтлагийн тоглолт ойртсоор

Хуучирсан мэдээ: 2013.02.05-нд нийтлэгдсэн

Булсара хамтлагийн тоглолт ойртсоор

Сүүлийн үед чимээгүйхэн байсан “Булсара” ирэх хоёрдугаар сарын 8-нд хамтлагийнхаа 10 жилийн ойд зориулсан UNPLUGGED тоглолтыг “Black Box” театрт тавих гэж байна. Тэд энэхүү гайхалтай тоглолтдоо “Bulsara”, “Empty World” цомгийн бүх дуунуудаа шинэчилсэн найруулгаар дуулах бөгөөд энэхүү тоглолтод урилгаар “Харанга”-ын Лхагваа, “Нисванис”-ын Энх-Амгалан, дуучин Солонго зэрэг уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөх юм.

Ердөө 200 хүнд зориулагдан тоглогдох энэхүү тоглолтын тасалбар 50 мянган төгрөг ба “Empty World” цомог, Poster үнэгүй дагалдана. Амьд хөгжим сонирхдог залуустаа зориулан тэд хөгжмийн дуугаралт, тоглолтын орчин гээд бүх зүйлийг шинэлэг байлгахаар бэлтгэлээ хийж байгаа бөгөөд “Unplugged” нэртэй энэхүү тоглолтоо DVD болгон гаргах юм байна.

Эх сурвалж: http://www.xyyp.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж