Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна

Хуучирсан мэдээ: 2013.02.07-нд нийтлэгдсэн

Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна

МҮХАҮТ 2013 оныг “Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодлогыг дэмжих жил” болгон зарлажээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнесийнхний санхүүгийн эрэлт хэрэгцээг зөв зохистой хангах, банк, санхүүгийн байгууллагуудын өндөр хүүтэй зээлийн дарамтыг багасгах, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлогын хүрээнд ийм зорилтыг дэвшүүлж буй юм.

Бизнес эрхлэгч хэн бүхэнд, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн ганц арга зам нь зээл байдаг. Гэтэл зээлийн хүү өндөр, хугацаа богино байдгийн дээр  барьцаа шаарддаг нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг. Тиймээс “Зээлийн батлан даалтын хууль” гарч, сан ажиллуулснаар барьцаанаас ангижрах боломжийг олгож эхэлжээ. Харин зээлийн хүүг нэг оронтой тоонд барих боломжийг судалж үзэн ийм зорилт дэвшүүлснээ МҮХАҮТ-ынхан хэлж байлаа.

Д.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж