Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ тусална

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ тусална

Азийн хөгжлийн банк /АХБ/-наас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг удахгүй хэрэгжүүлэхээр болжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай  хамтран хэрэгжүүлэх эл хөтөлбөрт нийслэлийн гэр хороололд амьдарч буй 400 мянган иргэн хамрагдах боломжтой талаар төслийн багийнхан хэлжээ. “Олон шатлалт санхүүгийн зээлийн шугаман үр дүн” нэртэй уг төсөл хэрэгжсэнээр  нийслэлийн гэр хорооллыг зөв зохистой, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэх ажээ. Ихэнх төсөл тав хүртэлх жилийн хугацаатай байдаг бол хэрэгжүүлэх төсөл 10 жилийн турш хэрэгжихээрээ онцлог юм байна. Санхүүжилтийн хувьд Азийн хөгжлийн банкнаас  500 сая.ам доллар гаргах бол нийслэлээс 200 сая ам.доллар гаргах ажээ. Төсөл 10 жилийн хугацаанд хэрэгжихдээ Баянхошуу ба Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг бий болгох гэнэ. 

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж