Ц.Санжаа заанд &#34Жудагтай бөх&#34-ийн шагнал олголоо

Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Ц.Санжаа заанд &#34Жудагтай бөх&#34-ийн шагнал олголоо

"Эрдэнэт хивс" компаниас санаачлан жил бүрийн сар шинийн барилдааны үеэр олгодог "Ёс жудагтай бөх"-ийн шагналыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат,  Монгол Улсын заан, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, олноо "Том" хэмээн алдаршсан Ц.Санжаад олголоо. "Эрдэнэт хивс" компани түүнд өөрийнх нь хөрөг бүхий хивс, мөнгөн шагналын хамт гардуулав.

Түүнчлэн "Кёкүшюзан" сангаас мөн сар шинийн баяр наадмын барилдааны үеэр нэг бөхийг өргөө цагаан гэрээр шагнадаг уламжлалынхаа дагуу Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, улсын начин Б.Цэнгэлсүрэнд энэхүү шагналаа гардуулан өглөө.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж