Өнгөрсөн онд 70 гаруй мянган хүүхэд мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд 70 гаруй мянган хүүхэд мэндэлжээ

2012 онд улсын хэмжээнд 70 гаруй мянган хүүхэд мэндэлж, Монгол Улсын хүн ам 1,2 хувиар өсчээ. Энэ бол сүүлийн хэдэн жил тохиогоогүй харьцангуй өндөр өсөлт гэж статистикчид хэлж байна. Өнгөрсөн онд төрөлт нэмэгдэж, нас баралт буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд улсын хэмжээнд 6532 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6564 болсон байна. Энэ нь өмнөх сараас амаржсан эхийн тоо 8,6 хувиар, шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 8,8 хувиар өсчээ. Энэ хугацаанд нялхсын эндэгдэл 113 гарсан нь өмнөх оны мөн үеэс найман хүүхэд буюу 7,6 хувиар нэмэгджээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж