“Ногоон нүдэн лам” дахин тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

“Ногоон нүдэн лам” дахин тэргүүллээ

“Интерном” номын их дэлгүүр уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн бестселлер бүтээлийг долоо хоног бүр цувралаар танилцуулдаг билээ. Өнгөрсөн долоо хоногийн бестселлерийн жагсаалтыг  Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” роман дахин тэргүүллээ. Зохиолч эл номоо Монголд улс төрийн хилс хэрээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Хөдөөний залуу эр, сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага яргалал, олон мянган гэмгүй лам хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр үед яг юу болсон, үйл явдлын талаар өгүүлдэг. Мөн “Топ-10”-ын жагсаалтад Д.Гүн-Үйлсийн “Хаан цадиг”, “Өвөл хавар” романууд шинээр багтсан байна.

Түүнчлэн, “Баримтат бүтээл”-ийн төрлийг Жак Уэтерфордын “Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” роман борлуултаараа тэргүүлсэн байна.

Уран зохиолын bestseller 10 ном:

  1. “Ногоон нүдэн лам” – Ц.Оюунгэрэл
  2.  “Сорхугтани” – Б.Сарантуяа
  3. “Галаар наадагсад” – Сүзаань Колинз
  4. “Бид амьд хүмүүс” – Айн Ренд
  5.  “Өлсгөлөн тулаан” – Сүзаань Колинз
  6. “Монголын сонгомол өгүүллэг” – Г.Аюурзана, Л.Өлзийтөгс
  7. “Хаан цадиг” – Д.Гүн-үйлс
  8. “Бөөгийн домог” – Г.Аюурзана
  9. “Өвөл хавар” – Б.Цэнддоо
  10. “Үзэхийн хязгаар” – Л.Өлзийтөгсийн романууд тус тус багтжээ.

Баримтат бүтээлийн bestseller 10 ном:

  1. “Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”-Жак Уэтерфорд
  2. “Өглөөний хүн”-Сайшо Хироши
  3. “Төр улсуудын засгийн газар”
  4. “Эртний түвдийн залуужуулах нууц жор”
  5. “Монголын их хатдын нууц товчоо”-Жак Уэтерфорд
  6. “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг”
  7. “Стив Жобсын бүрэн цадиг” 
  8. “Oxford Англи-Монгол Монгол-Англи өврийн толь бичиг”
  9. “Бурхан багшийн сургааль”-Бадарч
  10. “Черчилл” номууд номууд жагсаалтыг тэргүүлжээ.

Г.ДАША

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж