Үргэлж үзэсгэлэнтэй Мишель Обама

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Үргэлж үзэсгэлэнтэй Мишель Обама

АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама өчигдөр Америк болон Канадын хамгийн олон үзэгчтэй телевизийн ток шоунуудын нэг “Rachael Ray”-д оролцсон байна. Шоуны үеэр Мишиель Обама “миний дунд насны хямрал шинэ үс засалтанд минь их нөлөөлсөн юм шүү хэмээн” хошигножээ. Тэрээр өнгөрөгч сард болсон Обамагийн тангараг өргөх ёслолоос өмнө буюу 49 насныхаа төрсөн өдрөөр үсээ тайруулж, үсний шинэ стиль имижээр олонд харагдаж эхэлсэн билээ. Шоуны үеэр хөтлөгчийн сонирхох үс засалттай нь холбоотой асуултанд тэрээр “Миний шинэ үс засалт намайг наснаас минь илүү залуу харагдуулж байна гэж бодож байгаа шүү” хэмээн хариулсан гэнэ. 

Хүчирхэг гүрний тэргүүн хатагтайн шинэ үс засалтыг шар хэвлэлүүд янз бүрээр бичих болсон ч Мишель Обамагаас өөрөөс нь тодруулах нь тус шоуны хамгийн гол зорилго байсан бололтой. Учир нь нэрт дизайнер Карл Лагерфиелд Америкийн тэргүүн хатагтайн үсний засалтыг магтсан бол “Allure” сэтгүүл “Мишелийн шинэ үсний засалт залуу хэв маягтай ч зарим үед түүнийг маш хөгөмсөг хүүхэн мэт харагдуулж байна хэмээн шүүмжилжээ. Харин Нью-Йоркийн  өндөр зэрэглэлийн үсчин Роберт Сюарт түүний үсний засалтыг хамгийн зөв сонголт хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн Мишелийн үс засалтанд хамгийн сэтгэл хангалуун байгаа хүн нь түүний нөхөр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама гэнэ. Обама “Canal Plus”-т өгсөн ярилцлагандаа “эхнэрийн маань шинэ засалт надад их таалагдаж байгаа. Тэр үргэлж л хамгийн  үзэсгэлэнтэй харагддаг” хэмээн ярьжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж