Bentley шинэчилсэн Spur-ыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Bentley шинэчилсэн Spur-ыг танилцуулна

Bentley Motors ирэх гуравдугаар сарын 5-нд болох Женевийн Мотор шоун дээр Flying Spur-ын шинэчилсэн загвараа танилцуулах тухайгаа мэдээллээ.

Flying Spur загвар нь тус компанийн хамгийн алдартай, 4 хаалгатай автомашины нэг бөгөөд шинэчилсэн загвартаа тансаг, чамин зүйлсийг илүү их тодотгож өгснөөрөө онцлог гэнэ.

Компанийн мэдээлснээр Spur нь 6 литрийн 12 цилиндр хөдөлгүүртэй, 616 морины хүчтэй, 200 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай аж.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж