Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

“My space” шинэчлэгдэв

Олон нийтийн хамгийн том сүлжээ сайт “Facebook”-тэй төстэй үйл ажиллагаа явуулж, өрсөлддөг байсан “My space” сайт шинэчлэгдэж, дуу хөгжмийг илүүтэй дагнах болсон байна.

“My space” сайт шинэчлэгдэх тухай шум эртнээс дуулдах болсон бөгөөд энэ нь дуучин Жастин Тимберлейктэй  нарийн шижмээр холбогджээ. Дуучин Жастин Тимберлейк  одоогоос хоёр жилийн өмнө “The Social Network” кинонд тоглосноосоо хойш олон нийтийн сүлжээ сайтыг сонирхох болж, “My space”-ийн хувьцааг худалдан авч эхэлсэн аж. Түүнчлэн Жастин Тимберлейк өдгөө тус сайтын томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болсноор шинэчлэлийн салхийг эхлүүлж, тус сайтыг дуу хөгжимтэй холбосон байна. Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр дуучин Жастин Тимберлейкт “My space” сайтын хувьцааг худалдан авч, олон нийтийн сүлжээнд хүч үзэх саналыг “Facebook” -ийн Марк Цукерберг тавьсан гэнэ.

Жастин Тимберлейк  “The Social Network” кинонд “Napster”, “Facebook”-ийг үндэслэгчдийн нэг, “Facebook”-ийн анхны захирал Шон Паркерийн дүрийг бүтээсэн нь түүнд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн байна.

Дуучин Жастин Тимберлейк  удаан хугацаанд дуу хөгжмөөс завсарлаж, кино урлагт хүч үзсний эцэст дуу хөгжимдөө эргэн ирж, “The 20/20 Experience” нэртэй гурав дахь шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа билээ. Түүний ийнхүү дуу хөгжимдөө эргэн ирж, шинэ уран бүтээл туурвих болсон нь “My space” сайтын шинэчлэлтэй ямар нэгэн холбоотой гэдгийг эх сурвалжууд онцолжээ.

Түүний “The 20/20 Experience” шинэ цомгийн эхний сингл болох “Suit & Tie” шүтэн бишрэгчдийнх нь хүртээл болоод байгаа билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж