Импортын өртгийг бууруулах талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Импортын өртгийг бууруулах талаар хэлэлцэв

Монголбанк болон Зам тээврийн яам хамтран өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрийг өнгөрсөн оны 10 дугаар сард эхлүүлсэн билээ. Тэгвэл хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлаа тодорхойлон гаргасан байна.  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг тусгай галт тэргээр гүйцэтгэж ачаа эргэлтийг хурдасгасан тухайгаа Монголбанкны цахим хуудаснаа бичжээ. Төмөр замын тээвэрлэлтийн өртгийг бууруулах зорилгоор төмөр замын хэрэгцээнд зориулан шатахуун импортлох зардлыг санхүүжүүлэх 22 тэрбум төгрөгийн зээлийг Монголбанкнаас авах асуудлыг шийджээ. Импортын худалдааны гэрээг ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулах ажлыг хийж буй аж. Хоёр орны Засгийн газар хоорондын ажлын комисс Тяньжин-Замын-Үүд чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх тухай асуудлыг Хятадын Төмөр замын яаманд тавьсан хэдий ч тэндхийн шийдвэр гаргах үе шатны хамаарч үр дүн гарах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнчлэн ачаа терминалыг хөгжүүлэх улсын нэгдсэн бодлогыг даруй гаргах хэрэгтэй байгаа бөгөөд, нүүрсний тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжийг тодорхой болгох талаар Монголбанк, Зам тээврийн яамтай хамтран ажиллах юм байна.

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж