Сөүлд мэндэлсэн ихрүүд эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.23-нд нийтлэгдсэн

Сөүлд мэндэлсэн ихрүүд эх орондоо ирнэ

БНСУ-ын Сөүлийн Их сургуулийн эмнэлэгт энэ сарын 13-нд мэндэлсэн гурван ихэр охин Соёл-Эрдэнэ овогтой Хос-Аялгуу, Хосзаяа, Хос-Учрал нар эх Б.Батчимэгийн хамт энэ сарын 24-нд “KAL” компанийн нислэгээр эх орондоо ирэх гэж байна.

Эх үрсийн биеийн эрүүл мэндийн байдал сайн байгаа бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтсээс эх Б.Батчимэгтэй холбогдон баяр хүргэсэн юм.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж