Тамхи татсан иргэдийн мэдээллийг тусгай утсаар авна

Хуучирсан мэдээ: 2013.02.23-нд нийтлэгдсэн

Тамхи татсан иргэдийн мэдээллийг тусгай утсаар авна

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Тамхины хяналтын тухай хуулийг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэж байгаатай холбогдуулан ЦЕГ болон НЦГ-ын холбогдох албан тушаалтнуудыг энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэд сайд дээрх хуулийг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллага онцгой анхаарах ёстой гэдгийг онцлоод, зөвшөөрөлгүй цэгт утаат тамхи татаж байгаа иргэдийн талаарх мэдээллийг тусгай дугаарын утсаар авах, мөн facebook-д хаяг нээж, иргэд мэдээллээ шууд оруулдаг болох талаар судалж үзээд ажил хэрэг болгохыг даалгав. Холбогдох албаны хүмүүс ч өгсөн үүрэг даалгаврыг судалж, дэд сайдад эргэн мэдээлэхээр боллоо.

С.СҮНДЭР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж