Компаниудын тайланг авч байна

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

Компаниудын тайланг авч байна

Хувьцаат компаниуд нь холбогдох хуулийн дагуу жилийн эцсийн тайлангаа Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид гарган өгдөг байна. Энэ жилийн хувьд компаниудын тайланг Хөрөнгийн биржид гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авах ажээ. Одоогийн байдлаар 300 гаруй компани бүртгэлтэй байдгаас 51 нь тайлангаа өгсөн байгаа гэнэ. Ийнхүү компаниуд санхүүгийн тайлангаа дэлгэх нь хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх давуу талтай бөгөөд энэ компанийн сайн засаглалыг бий болгох гол үзүүлэлтийн нэг гэж үздэг. Энэ нь цаашлаад компанийн тогтвортой орших байдлыг хангаж, өсөж дэвших боломж болдог. Тиймээс компаниуд заасан хугацааны дотор санхүүгийн тайлангаа ирүүлэхийг албаныхан анхаарууллаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж