Бөхийн өргөөнд шинийн 15-ны ном хурна

Хуучирсан мэдээ: 2013.02.24-нд нийтлэгдсэн

Бөхийн өргөөнд шинийн 15-ны ном хурна

Маргааш Хаврын тэргүүн сарын шинийн арван тавны билэгт сайн өдөр “Бөхийн өргөө”-нд Улаанбаатар хотын хийдүүд хамтран ном хурна. Энэхүү ном хурлын үеэр “Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилийн засал, буян хишгийн даллага дуудан, сүсэгтэн олондоо урт удаан насалж, эрүүл энх, өвчин зовлонгүй байлгах ном хурж, буянаа түгээх гэнэ.

Тасалбарын үнэ 10 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Бөхийн өргөө”-ний билетийн кассаар худалдаалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж