Хувь хүмүүс хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглоно

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Хувь хүмүүс хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглоно

Хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хувь хүмүүс гадаадын орноос импортоор оруулж ирэхийг хориглох Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, шинээр үйлчлэх хуулиар үйл ажиллагаа явуулах эрхтэй аж ахуй нэгж байгууллагууд л хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх эрхтэй болж байгаа бөгөөд хувь хүмүүсийн импортын хүнсний бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг хориглох ажээ. Хувь хүмүүс хууль зөрчин хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэхийг завдсан тохиолдолд тухайн барааг өөрийн зардлаар буцаан гаргах боломжийг өгөх юм байна. Хэрэв өөрийн зардлаар бүтээгдэхүүнээ буцаан гаргах боломжгүй бол хуулинд заасны дагуу устгалд оруулах тухай албаныхан анхааруулж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж