Үерт есөн хүн амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Үерт есөн хүн амиа алдлаа

Австралийн зүүн хэсэгт болсон үерийн улмаас наад зах нь есөн хүн үрэгдлээ гэж News.com.au. сайт мэдээлжээ.

Гамшгийн хамгийн сүүлчийн  хохирогч нь  Шинэ Өмнөд Уэльс мужийн хоёр оршин суугч ажээ. Порт-Макуори (Port Macquarie) хотод 17 настай залуу ус зайлуулах хоолойд осолдсон байна. Графтон (Grafton) хотоос холгүй нэгэн хижээл эр машинтайгаа үерт үйсэн байжээ.

Үерийн улмаас нутгийн 20-иод мянган хүн гадаад ертөнцөөс тасраад байгаа бөгөөд Шинэ Өмнөд Уэльс мужийн нутгийн дийлэнх усанд автсан байна. Австралийн Онцгой байдлын албанд зөвхөн 24-ний шөнө л гэхэд 4000 дуудлага ирсэн гэнэ.

Сидней хотоос өмнө зүгт аянгатай усан бороо орж, бага зэргийн хуй салхи үүссэний улмаас хэдэн арван байшин сүйдсэн байна. Ерөнхийдөө Австралид үерийн усны төвшинд багасч байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж