Тамхинаас гарах өдөртэй болъё

Хуучирсан мэдээ: 2013.02.27-нд нийтлэгдсэн

Тамхинаас гарах өдөртэй болъё

“Тамхины хяналтын тухай” хууль шинэчлэгдэн батлагдаж, 2013 оны 03-р сарын 01-нээс хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулан МЗХ-ноос нийт хүүхэд залуучууд, залуучуудын байгууллагууд, олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэн, цахим ертөнцийн хэрэглэгчид, жиргээчид, фэйсбүүкчиддээ хандан уриалга гаргажээ. Тус уриалгад тамхины хяналтын тухай хуулийн заалтуудыг амьдралдаа хэвшил болгон хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхэд залуу хүн бүр өөрийгөө, үр хүүхэд, гэр бүл, найз нөхөд, анги хамт олноо  уриалан үлгэрлэж, тамхинаас татгалзахад сэтгэлийн их тэвчээр, хүч гаргаж гар бие оролцох, тамхи татах хорт зуршлаас татгалзах хүмүүсийн тоог эрчимтэй нэмэгдүүлэх тодорхой ажлуудыг анги, сургууль, албан байгууллага дээрээ санаачилан өрнүүлэх, хүүхэд багачууд, жирэмсэн эмэгтэйчүүдийг дам тамхидалтад өртүүлэхгүй байхад онцгой анхаарах, жил бүрийн 3-р сарын 1-ний өдрийг тамхидалтыг бууруулах зорилгоор “Тамхинаас гарах” өдөр болгох саналыг нийтээрээ дэмжих, далд сурталчилгаа болж хувирдгийг харгалзан үзэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахим ертөнцөөр олон нийтэд хүрч буй реклам сурталчилгаа, нэвтрүүлэг, кино, клип зэрэгт тамхитай холбоотой дүрс гаргахгүй байхыг онцгойлон дурджээ. Түүнчлэн тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа үйл ажиллагааг МЗХ бүрэн дэмжиж, цаашид залуучуудаа “Уушгаа АВАРЪЯ, Хуулиа сахиж ОРОЛЦЪЁ” уриан дор идэвхтэй татан оролцуулж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж