“JCI Монгол”-ын Ерөнхийлөгч орон нутагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

“JCI Монгол”-ын Ерөнхийлөгч орон нутагт ажиллана

Эерэг өөрчлөлтийн төлөө уриатай JCI Монгол байгууллагын уламжлалт ажил болох Үндэсний Ерөнхийлөгчийн орон нутаг дахь айлчлал 2013 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны хооронд Эрдэнэт, Дархан хотуудад зохиогдох гэж байна. Айлчлалын гол зорилго нь орон нутагт дахь JCI салбар байгууллагаа дэмжих, байр суурийг нь бэхжүүлэх, JCI гишүүд болон сонирхогчид залууст зориулан сургалт хийх, байгууллагын ажиллагааг таниулах, цар хүрээгээ өргөжүүлэхэд оршдог юм.

Энэ жилийн нэгэн онцлог нь нийт 90-100 орчим гишүүд оролцохоор бүртгүүлэхээр байна. Мөн JCI-ийн талаар сургалт хийхээс гадна орон нутаг дахь JCI гишүүд болон залуу бизнес эрхлэгч нарт зориулсан бизнесийн хөрөнгө оруулалт, хувь хүний имиж, ЖДҮ-ийн зээл, тусламжид хэрхэн хамрагдах, бүтээлч сэтгэлгээ, шинэ санааг хэрхэн төрүүлэх талаарх онц сонирхолтой сургалтуудыг JCI Монгол байгууллагын 2013 оны Үндэсний Ерөнхийлөгч Ц.Баатарбилэгийн орон нутаг дахь айлчлалын үеэр хийнэ.

Түүнчлэн Орхон болон Дархан Уул аймгийн Засаг дарга нартай уулзаж орон нутаг дахь төсөл хөтөлбөрийг дэмжих, үйл ажиллагаанд бие биенээ харилцан дэмжих харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж