Бооёо цолны мялаалгаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.28-нд нийтлэгдсэн

Бооёо цолны мялаалгаа хийлээ

Хошин урлагийн салбараас төрсөн отгон Гавьяат Ариунболд өчигдөр цолны найраа нижгэр хийлээ. Улаанбаатар ресторанд болсон түүний цолны найранд урлаг соёлынхон тэр дундаа хошин урлагийн үе үеийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Тэр бүр нэг дор чуулаад байдаггүй хошин урлаг хэмээх их айлын отгон Гавьяатын найранд алтан үеийнхэн нь болох Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Л.Чаминчулуун, Б.Туяа, “тогдгор” Д.Галсантогтох, Д.Жагдаг нараас эхлэн драмын урлагийн акулууд болох Гавьяат жүжигчин Г.Мягмарнаран, З.Жарантав, Ардын жүжигчин П.Цэрэндавга, Д.Мэндбаяр, хошин урлагийн “Шинэ үе”, “Х-Түц”, “Маск”, “Шилдэг өнгө” хамтлагууд, Суурь, Чапи, Хүрлээ, Лхагваа, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа, Ш.Алтанцэцэг, хөтлөгч Анууш, Ч.Ичинхорлоо, Д.Цовоо, “Хурд”, “Extacy” зэрэг урлагийнхан ирж, дуу хуураар хөглөн цолны найрыг нь нижгэр, хөлтэй тэмдэглэсэн юм. Найрын эзэн Гавьяат жүжигчин Боёо энэ үдэш “Хүннү” загварын улбар шар дээл, малгайгаар гоёсон юм. Ингээд Боёогийн “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цолны найрын гоёл болон ирсэн ховор зочдыг хамтдаа тольдоцгооё.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж