Хятад БНАСАУ дахь худалдааны чөлөөт бүсээ хаана

Хуучирсан мэдээ: 2013.03.01-нд нийтлэгдсэн

Хятад БНАСАУ дахь худалдааны чөлөөт бүсээ хаана

Хятадын Засгийн газраас Хойд
Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлын улмаас тус улсын Расон хотод
байрлах худалдааны чөлөөт бүсээ хаахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ
тухай Расон дахь худалдааны чөлөөт бүсийн менежментийн багт ажилладаг
Хятадын албаны нэгэн эрхэм “Reuters” агентлагт мэдээлжээ. Эх сурвалжийн
мэдээлснээр Хойд Солонгосын Расонд байрлах худалдааны чөлөөт бүс дэх
менежментийн багт Хятадын 60 ажилчин ажилладаг бөгөөд хоёр улсын
хамтарсан менежментийн багийнхан өнгөрөгч аравдугаар сараас эхлэн тус
улсад бүтээн байгуулалтын болон хөгжлийн чөлөөт бүс байгуулах төлөвлөгөө
боловсруулан ажиллаж эхэлсэн гэнэ. Түүнчлэн Хятад, Хойд Солонгосын
хоорондох худалдааны чөлөөт бүсэд Хятадын “State Grid” корпораци, “Jilin
Yatai” групп, Төмөр зам бүтээн байгуулалтын групп зэрэг үнэдсний
томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж, Хойд Солонгосын талд
эрчим хүч, барилгын материал, тээвэр, аж үйлдвэрийн чиглэлийн
бүтээгдэхүүн нийлүүлдэг юм байна.

Хятад улс нь Хойд Солонгосын
хувьд худалдааны хамгийн том хамтрагч, үр ашигтай холбоотон нь билээ.
Тиймдээ ч Хойд Солонгос өнгөрсөн сард цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлэхээ
мэдэгдсний дараа дэлхийн олон орон тус улсын эсрэг хориг арга хэмжээ
авахаа мэдэгдсэн бол Хятадын Гадаад хэргийн сайд Хуа Чунинь  Хойд
Солонгосын дээрх үйлдлийг буруушаасан боловч хоёр орны харилцаанд
өөрчлөлт ороогүй, худалдаа наймаа, эдийн засгийн харилцаа хэвийн
үргэлжилж байгаа хэмээн мэдэгдэж байсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж