Галын найман дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2013.03.02-нд нийтлэгдсэн

Галын найман дуудлага иржээ

Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн хоногийн байдлаар 13 дуудлага иржээ.

Үүнээс хамгийн их нь гал түймрийн найм болон зам тээврийн ослын, бага насны хүүхэд хуруугаа угаалтуурын нүхэнд хийсэн байсан ахуйн ослын дуудлага иржээ. Ийнхүү иргэдийн байшин, авто машин шатсан гэсэн дуудлага дийлэнх байсан тул хаврын хуурай, салхитай улирлын онцлогтой энэ үед үнс нурмыг ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, аливаа болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг албаныхан анхааруулж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж