Боловсролын салбараар Зүүн хойд Азитай хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Боловсролын салбараар Зүүн хойд Азитай хамтарна

Монгол Улс боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт Зүүн хойд Азийн орнуудтай хамтрахаар боллоо. Тодруулбал, Монгол Улс дээрх чиглэлээр дэлхийн орнуудыг эгнээндээ багтаадаг ЮНЕСКО-гийн гишүүн орон болоод 50 гаруй жилийг ардаа орхисон бөгөөд гуравдугаар сарын 1-нд  ойн тэмдэглэлт арга хэмжээ болсон юм. Ийнхүү тэмдэглэлт ойн үеэр алдаа оноогоо дүгнэсэн бол цаашдаа Зүүн Азийн орнуудтай түлхүү хамтран ажиллахаар болсон байна. Эхний ээлжинд БНСУ-тай хамтран ажиллах санамж бичгийг энэ сард байгуулахаар талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос мэдээллээ.

Сануулахад, тэртээ 51 жилийн өмнө 11 дүгээр сарын 1-нд Монгол Улс ЮНЕСКО(Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага)-д 108 дэх гишүүн болж элсэн орж байсан юм. Ингэснээр Боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбооны салбараа дэлхийн түвшинд хөгжүүлэх, ЮНЕСКО-гийн шугамаар олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэг авах, хамтран ажиллах боломж бүрдсэн байна. Түүнээс жилийн дараа гуравдугаар сарын 1-нд ЮНЕСКО-гийн Дүрмийн VII зүйлийн дагуу ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Гадаад Явдлын яамны дэргэд байгуулж байжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж