Л.Эрхэмбаярын гомдлыг хэрэгссэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.04-нд нийтлэгдсэн

Л.Эрхэмбаярын гомдлыг хэрэгссэнгүй

Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хороон нэр дэвшсэн Л.Эрхэмбаярын гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Түүний гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Л.Эрхэмбаяр сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан гэж гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэж, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Сануулахад, Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн сонгуулийн дүнгээр Л.Эрхэмбаярыг сонгогчдын 26.9 хувийн санал авсан гэж үзсэн аж. Гэвч Л.Эрхэмбаяр нь “Тогтоолын саналын хувийг тооцож бодох аргачлал нь буруу байсан, үнэн хэрэгтээ сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан тул УИХ-ын гишүүнээр тооцогдох болзол хангасан” гэх үндэслэлээр гомдол гаргасан юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж