Хамбын төлөөх “тулаан”

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Хамбын төлөөх “тулаан”

Эрх ямбаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан экс папын оронд хэн гэдэг хүн папын суудалд суухыг дэлхий нийт тааварлаж эхэлсэн. Олон жил нутгийн хүн нь пап болоогүй болохоор Итали гэж европ даяар таамаглаж байсан бол АНУ-д америк хүн пап болох магадлалтай гэсэн бор шувуу нисч байгаа. Нөгөөтэйгүүр 2000 гаруй жилийн түүхтэй папын дэг ёсны уламжлалд эргэлт авчирч, анх удаа хар арьст нэгэн пап болох магадлал ч бий ажээ. Бүр түүнтэй ижил хувь заяатай ази тивийн төлөөлөл ч кардиналын зөвлөлийн хурлаар батлагдсан байна. Өчигдөр Кардиналын зөвлөл хуралдаж, 12 нэр дэвшигчийг олонд ил болгон, албан ёсоор зарласан билээ. Энэ удаад Италиас гурван кардинал нэр дэвшсэн бол Бразилаас гурван кардинал папад нэр дэвшээд байна. Харин үлдсэн нэр дэвшигч дотор олны таамаглаж байснаас тэс өөр хүн буюу Филиппиний кардинал нэр дэвшсэн нь олны анхаарлыг татаж байгаа.

Олон зууны турш тогтсон дэг журмын дагуу кардиналууд 15-20 өдөр хуралдаж байж шинэ папыг тодруулна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 15-наас хойш шинэ папын нэр дэлхий дахинд ил болно гэж ойлгож болно. Харин энэ сарын 24-нд Гэгээн Петрийн талбайд олон нийтийн томоохон жагсаал хийж, албан ёсоор папын суудалд морилох билээ. Дэг журмаараа бол кардиналын зөвлөлийн 50-иас дээш хувийн саналаар папад нэр дэвшигч суудалдаа морилно. Түүх сөхвөл XVI Бенедикт 115 кардиналын зөвлөлийн 67 кардиналын саналыг авч папаар сонгогдсон юм. Нэг ёсондоо дэнжигнэж байж энэ суудалд суусан. Түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах хүртэл тухай яригдаж байсан ч түүний эрүүл мэндтэй холбоотой айсан билээ.

“Тулаанд” оролцогчид

Нэр дэвшигчид дунд Унгар, Австри, Канад, Аргентин, Филиппин, Гана, Итали, Бразид улсын төлөөлөл багтсан байгаа. Нэг ёсондоо олон улсын шинж чанартай сонгууль болно. Гэхдээ эдэн дундаас зарим кардиналыг онцолж болно. Филиппин улсын төлөөлөл Луис Тагл. Кардиналын туршлага гэвэл тааруухан. Учир нь өнгөрсөн 11 дүгээр сард л кардиналаар сонгогдсон. Экс хамбын ойр дотны кардинал байсан ч олон нийтэд нэг их ил болоод байдаггүй. Бенедиктийн үед хамгийн нөлөө бүхий кардиналын нэг гэгдэж байсан эрхэм. Гэхдээ нэр дэвшигчдийн байдлыг харвал энэ хүнд бараг боломж байхгүй. Гэхдээ гэнэтийн шийдвэр гараад тэр пап болчихож ч магадгүй. Учир нь XVI Бенедиктийг пап болчихно гэж тухайн үедээ хэн ч тааварлаж байгаагүй юм. Хэрвээ Филиппиний кардинал пап болчихвол анх удаа ази гаралтай хүн пап болсон тохиолдол болно. Папын суудалд нэр дэвшигчдийг өнгөлж байгаа эрхэмүүдийн нэг бол яах аргагүй Петр Турксон. Гана гаралтай, мөн улсдаа ерөнхийлөгчөөсөө илүү нэр хүндтэй энэ хүн өмнөх папын суудалд ч өрсөлдөж байсан удаатай. Тэрээр 2003 оны аравдугаар сард кардиналын суудалд заларсан. Экс папын үед паптай ойр дотно байгаагүй ч түүний хэлсэн үг бүр ямар нэгэн шийдвэрт хүрдэг байсан гэдэг. Тэрээр африкын лигийн орнуудад тусламжийн үйл хэргийг гардан зохион байгуулдаг. Африкийн лигийн энхийн элч хэмээн өргөмжлөгддөг. Шашны нэр хүнд бусад нэр дэвшигчдийг бодвол өндөр. Түүнтэй өрсөлдөж байгаа дараагийн хүн бол Хоа Браз де Авиз. Бразилийн түүхэн дэх хамгийн нэр хүнд өндөртэй кардинал. 2012 оны сүүлээр кардиналаар сонгогдсон ч өмнө нь Ватикантай аль хэдийнэ нэрээ холбосон нэгэн. Тэрээр Брасилиа нийслэлийн хамгийн том католик сүмийг толгойлж, ерөнхийлөгчийн шашны зөвлөх байсан намтартай нэгэн. Харин энэ хоёр хүнээс магадлал өндөр байж болохуйц кардинал бол нутгийн хүн Ангело Багнассо. 2007 оны 11 дүгээр сард кардиналаар сонгогдсон. Италийн Женоа хотоос гаралтай. Одоогийн нэр дэвшигчид дунд хамгийн нэр хүнд өндөртэй гэж шашин судлаачид үздэг. Эдгээр хүмүүсээс гадна олон хүн бий. Аргентины кардинал Леонардо Сандри, Канадын кардинал Марк Үллэ, Италийн өөр нэгэн кардинал Ангело Скола. Сүүлд дурдсан Сколад бараг боломж байхгүй гэж үзэж болох юм. Учир нь тэрээр шашин хооронд нэг их ялгаа байхгүй гэж үздэг бөгөөд Исламын шашин болоод Католик шашны ижил төстэй талуудыг судлан олон нийтэд хүргэж байсан нэгэн. Гэхдээ Итали иргэдийн дийлэнх нь түүнийг дэмждэг талтай. Бразилаас нэр дэвшсэн дараагийн кардинал Одило Педро Шерер байгаа ч дээрх нэр дэвшигчидтэй тийм ч хүчтэй өрсөлдөөд байх хүн биш. Тэрээр 2007 оны таван сард аркибишопоор сонгогдоод есөн сарын дараа XVI Бенедикт түүнийг кардиналаар сонгосон билээ.

Түүхэн уламлалыг харвал нэр дэвшигчид үндсэн гурван шаардлагыг хангасан байх шаардлагатай. Нэн тэргүүнд нэр дэвшигч 80-60 насны хооронд байх шаардлагатай. Болж өгвөл 70-аас дээш байвал дээр гэж үздэг. Хоёрдугаарт олон улс, гүрнээр аялж, теологийн судалгаа хийсэн байх шаардлагатайн дээр Ватиканд сүүлийн 8 жил тасралтгүй ажилласан байх шаардлагтай. Хамгийн сүүлд кардиналаар сонгогдоод жил хагасын нүүрийг үзсэн байх шаардлагатай. Дэг журам болгож албан ёсоор ёсчилоогүй ч бичигдээгүй хууль хэмээн үзэж болох талтай. Гэхдээ нэр дэвшиж байгаа кардинал дунд эдгээр шаардлагыг хангаагүй хүн ч байж болдог гэдгийг санахад илүүдэхгүй.

Тулааныг удирдагчид

Кардиналууд үндсэндээ энэ тулааныг удирддаг. Тэд Систинийн танхимд сэргэн мандалтын үеийн алдарт зураач Микаланжелогийн зурсан зургийн өмнө сууж хуралддаг. Тэд нэг, нэгээрээ нэр дэвшигчдийн нэрийг цаасан дээр бичиж, дараа нь саналаа тоолдог. Хэрвээ санал хураалт нэр дэвшигч болгон дээр тэнцэж, санал хүрээгүй бол дахин явуулна. Дараагийнх дээр нь тэнцээгүй бол дахиад л явуулдаг дүрэмтэй. Гурван удаагийн дахин саналын дүнд пап болсон хүн бол яах арга II Иоан Павель. Хэрвээ тухайн нэр дэвшигч кардиналуудын гурваны хоёр хувийн саналыг авбал пап болох боломж нь бүрдэх юм. 

Хэдхэн долоо хоногийн дараа шинэ пап дэлхий дахинд ил болох гэж байна. Угтаа шинэ папаар дамжуулан унаад буй нэр хүндээ аврах ганцхан хүсэл л Ватиканд бий. Харин II Иоан Павелийн үеийнх шиг болгох эсэхийг шинэ пап л мэднэ.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж