Бурхан Халдунд аялуулах эсэхийг шийднэ

Хуучирсан мэдээ: 2013.03.05-нд нийтлэгдсэн

Бурхан Халдунд аялуулах эсэхийг шийднэ

Аялал жуулчлалын байгууллагынхан зуны аяллын захилгаа оны эхнээс авч эхэлдэг. Өнгөрсөн жилээс Бурхан Халдун уулнаа аялж, зугаалхыг хориглосон шйидвэр гаргасан. Энэ нь онгон дагшин уул жуулчдын хөлд даргадан онгон дагшин байдлаа алдахын дээр жуулчны дүрээр өөр санаа зорилготой хүмүүс олноор орж ирж буйтай холбоотой аж. Тэгвэл энэ жилийн хувьд эл хориг цуцлагдсан эсэхийг аялал жуулчлал эрхлэгчид ихээхэн сонирхож байлаа. Тэдний зарим нь энэ асуултыг салбарын сайдад албан ёсоор тавиад хоёр сар хүлээж байгаа гэнэ. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд хэлэхдээ “Нутгийн иргэдийн хүсэлт, орон нутгийн байгуулллагын шийдвэрээр ийм хориг тавьсан. Энэ жил мөрдөх эсэхийг одоогоор шийдээгүй байна. Тун удахгүй хариуг өгнө” гэлээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж