“Март”-аар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

“Март”-аар дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Эмэгтэйчүүдийн баярын өдөр буюу энэ сарын 08-нд бүх нийтийн амралтын өдөр тул энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Замын цагдаагийн газраас амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэр гаргасан байдаг. 

Дугаарын хязгаарлалтт үйлчилдэггүй өдөрт автомашины хөдөлгөөн хэт ихэсдэг тул жолоочдыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж