“Эрэмдэг амьтан” кино тун удахгүй дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2013.03.06-нд нийтлэгдсэн

“Эрэмдэг амьтан” кино тун удахгүй дэлгэцнээ

“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр буюу Төгсөө дэлгэцийн бүтээл дээр түлхүү ажиллах болсон билээ. Тэрээр хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээн, продюсер, туслах найруулагчаар ажиллаад авсан туршлагтай нэгэн. Тэгвэл Төгсөө энэ удаад өөрөө кино урлагт өөрийн “хүүхэд”-ийг өлгийдөн авахаар зэхжээ.

Өсвөр насныханд зориулан өөрөө зохиолыг нь бичин найруулсан “Эрэмдэг амьтан” уран сайхны кино ирэх сард нээлтээ хийхээр хэдийнээ зураг авалтын ажлууд нь дууссан байна.

Оросын зохиолоос сэдэвлэн бүтээж буй хүний дотоод сэтгэл, хүн чанар, өсвөр насны хүүхдийн тухай өгүүлэх уг киноны зураг авалтыг  “Imagination film”-ын уран бүтээлчид хийжээ.

Г.ДАША 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж