Бельгийн ард түмэн Б.Эрдэнэцэцэг охинд тусаллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.07-нд нийтлэгдсэн

Бельгийн ард түмэн Б.Эрдэнэцэцэг охинд тусаллаа

Хүнд өвчтэй Б.Эрдэнэцэцэг охиныг бид дөрвөн настай хэмээн танилцуулдаг
байсан бол одоо тэрээр таван настай болжээ. Өнгөрсөн даваа гарагт
ээжтэйгээ хамт БНСУ-ыг зорьсон охиныг Сөүл хотын “Анаам” эмнэлгийнхэн
хүлээн авч, очсон өдөр нь бүрэн шинжилгээнд оруулан арьс, биеийг нь
цэвэрлэж, холбогдох эмчилгээг хийж эхэлсэн сайхан мэдээг бид хүлээн
авлаа. Харин түүний эмчилгээний зардлын хувьд дахиад 50 гаруй сая вон
шаардлагатай байгаа бөгөөд Монголын сурагчдын холбоо, ETV телевиз,
Фэйсбүүк хэрэглэгчдийн “Халуун сэтгэл”, ”Бид” гэсэн группын сайн үйлс
бүтээгчдийн хамтаар хандивын аяныг үргэжлүүлж байна.








“Халуун
сэтгэл”, “Бид” группт дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа сайхан
сэтгэлт монголчууд сайн дураараа нэгдсэн бөгөөд энэ удаад тус группын
Бельгийн вант улсад ажиллаж, амьдарч буй монголчууд хандивын аян
өрнүүлж, гудамж талбайд охины таницуулга, өвчний түүх бүхий намтрыг
бичиж, өөрсдийн гараар хийсэн хөнгөн зуушаар гудамжаар зорчих иргэдийг
дайлан нийтдээ 520 еврогийн хандив цуглуулжээ. Та бүхэндээ маш их
баярлалаа.

Мөн үүний хажуугаар Монголын сурагчдын холбоо 150950
дугаарт мессеж илгээх аяныг идэвхжүүлэн ажиллаж байна. Сайхан сэтгэлийн
үзүүрт тос гэдэгчлэн Б.Эрдэнэцэцэг охинд амьдрах чин хүсэл байгааг олж
харсан олон хүмүүс ийнхүү тусламжийн гараа сунгасаар байгаа аж.

Эх сурвалж: www.wikimon.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж