Залуучууд намчирхахаа болино

Хуучирсан мэдээ: 2013.03.11-нд нийтлэгдсэн

Залуучууд намчирхахаа болино

Монголын залуучуудын холбооноос нэгэн чихэнд чимэгтэй мэдээг дуулгалаа. Тус холбоо “Улс төрийн намын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлэн тавьж буй ажээ. Энэ тухайгаа маргааш “Зууны мэдээ” сонины дэргэдэх үндэсний мэдээллийн төвд болох хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй мэдээлэх ажээ. Монголыг залуучуудын орон гэдэгчлэн сонгуулийн насанд хүрэгчдийн олонх нь залуучууд байдаг. Тиймээс улстөрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд  залуучуудын тулгамдсан асуудлыг шийдэх хэлбэрээр намд элсүүлэх болсон нь нууц биш. Үүнээс болж улс орон маань бүхэлдээ нам улс болон хувирч орхисон гажуудлыг олж харсан учраас МЗХ-ны Залуучуудын хууль эрхзүйн хорооноос залуучуудыг намын хатуу гишүүнчлэлгүй болгох асуудлыг хөндөн тавьж буй юм байна. Хэвлэлийн бага хурал үндэсний мэдээллийн төвд маргааш 11 цагаас эхэлнэ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж