Орон сууцны асуудлаар сонсгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.12-нд нийтлэгдсэн

Орон сууцны асуудлаар сонсгол хийнэ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос гуравдугаар сарын 19-ний 10 цагт Төрийн ордны Б танхимд “Шинэ бүтээн байгуулалт”, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нээлттэй сонсгол хийнэ. Хэлэлцэх асуудлаар санал хэлэх, мэдээлэл хийх иргэд, төрийн болон төрийн бус байгууллага гуравдугаар сарын 14 дотор Өргөдлийн байнгын хорооны 265010, 261029 утсанд холбогдож бүртгүүлнэ үү.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж