Улс төрийн намуудын удирдлагууд уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Улс төрийн намуудын удирдлагууд уулзаж байна

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар намрын чуулган завсарласан хугацаанд улстөрийн намуудын тухай хууль, улстөрийн намуудын санхүүжилт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэг ажиллаж буй. Энэхүү ажлын хэсгийн ахлагч нар өнөөдөр Монгол дахь улстөрийн намуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Улс төрийн намуудын тухай хууль, санхүүжилт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлахдаа намын хатуу гишүүнчлэлгүй байх ёстой гэдэг дээр олон намын төлөөлөл нэг байр суурьтай байсан юм. Улстөрийн намын тухай хуулинд заасны дагуу Монгол Улсын иргэн зөвхөн нэг намд харьяалагдана гэсэн заалтыг өөрчлөх санал олон намаас гарч байлаа.

УИХ-аас гарсан ажлын хэсгүүдийн парламентад суудалгүй намуудын төлөөллөөс тодорхой саналуудыг бичгээр болон амаар авч байгаа юм байна. УИХ-ын дэд дарга С.Баярцогт Улс төрийн намын тухай хууль, намын санхүүжилтын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа аж.

Тэрээр хэлэхдээ “Улстөрийн намын тухай, намуудын санхүүжилтын талаар яригдах цаг нэгэнт болсон. Тиймээс ажлын хэсгүүд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр парламентад суудалгүй улстөрийн намуудын удирдлагуудаас саналыг нь сонсож, цаашид энэ хуулиудад хэрхэн өөрчлөлт оруулах зэргийг бүгдээрээ ярилцаж, санал солилцох ёстой. Өнөөдрийн энэ уулзалтаас гарсан санал дүгнэлтийг хуулинд тусгах, санал бодлоо хуваалцах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж