Селин Дион шинэ цомог гаргана

Хуучирсан мэдээ: 2013.03.13-нд нийтлэгдсэн

Селин Дион шинэ цомог гаргана

Канадын нэрт дуучин, ая зохиогч Селин Дион энэ оны сүүлээр “Water and a Flame” нэртэй шинэ цомгоо фэнүүдийнхээ гарт хүргэхээр болоод байгаа тухай өөрийн албан ёсны цахим хуудсанд өчигдөр мэдээлжээ. Тэрээр хамгийн сүүлд буюу 2007 онд “Taking Chances” цомгоо гаргасанаас  хойш дахин шинэ цомог гаргаагүй байсан аж.

Ийнхүү удаан хугацаанд дэлхийн хөгжим сонирхогч сая сая фэнүүдээ хүлээлгэсэний эцэст нэрт дуучин шинэ уран бүтээлээ олонд хүргэхээр болсон нь энэ аж. Харин тэрээр “Water and a Flame” цомог дээрээ R&B, поп дуучин Ne-Yo-той хамтран ажиллаж байгаа юм байна. Шинэ цомог энэ аравдугаар сард сонсогчдын хүртээл болох гэнэ.

Ne-Yo-гийн хувьд өмнө нь нэрт дуучин Бейонси, Уитни Хьюстон, Энрики Энрике Иглесиас нарын алдартай дуучидтай уран бүтээл дээр нь хамтран ажиллаж байсан туршлагатай юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж