Ширээний теннисний улсын аварга эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.14-нд нийтлэгдсэн

Ширээний теннисний улсын аварга эхэлнэ

Монголын ширээний теннисний холбооноос зохион байгуулдаг дотоодын хамгийн том тэмцээн болох улсын аварга маргааш “Оч” клуб дээр эхэлнэ. Энэ жилийн улсын аварга нь ирэх тавдугаар сард Францын Парис хотод болох ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол сорил болж буй. Учир нь, улсын аваргад амжилттай оролцсон теннисчид эх орноо төлөөлөн Парисын зүг хүлгийн жолоо залах юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зөвхөн ганцаарчилсан төрлөөр зохион байгуулах ажээ. Үүнээс гадна анх удаа орон нутгаас ирсэн тамирчид, дасгалжуулагч нарт “Монголын богдууд” нэртэй илтгэлийг Б.Батсайхан гуайтай хамтарч тавих юм. Мөн Богдын музейтэй хамтарсан үзэсгэлэнг тэмцээн болох гурван өдрийн турш дэлгэнэ.

Б.МӨНХ

Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж