АНУ БНАСАУ-аас хамгаалах хүчээ зузаатгана

Хуучирсан мэдээ: 2013.03.17-нд нийтлэгдсэн

АНУ БНАСАУ-аас хамгаалах хүчээ зузаатгана

БНАСАУ-ын пуужингийн аюулын эсрэг чиглэсэн пуужингийн довтолгооноос хамгаалах хүчээ нэмэгдүүлэх тухай Пентагон зарлав. “Associated Press”-ийн мэдээлснээр пуужинг угтах сөнөөх зориулалтын нэмэлт 14 пуужинг Аляскт байрлуулах гэнэ. Нэмэлт хамгаалалтад нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Чак Хейгел
Фото: Reuters / Yuri Gripas

Хойд Солонгос цөмийн болон пуужингийн салбарт ер бусын дэвшилттэй байгаа нь Америкийн эрх баригчдыг хамгаалалтын системээ бэхжүүлэхэд хүргэж байна. Аляскт газар дор байрлуулсан 26 пуужин дээр нэмж, 14 пуужин байрлуулах болсон тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел (Chuck Hagel) мэдэгдэв. Түүний хэлснээр тэдгээр пуужин шаардлагатай цагтаа дайсны пуужинг устгахад бэлэн байх гэнэ.

БНАСАУ сүүлийн жилд америкчуудыг түгшээсэн хэд хэдэн алхам хийв. Пхеньяны зүгээс «Тэпходон-2» пуужингаар хиймэл дагуул хөөргөсөн. Мөн тэд цөмийн гурав дахь туршилтаа хийлээ. Зарим мэдээгээр цэргийн парадын үеэр тив алгасан нисэх пуужинг харуулжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж