Монгол ноолуурыг Стокгольмд сурталчлав

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Монгол ноолуурыг Стокгольмд сурталчлав

Стокгольм дахь Дипломат корпусын эмэгтэйчүүдийн клубын ээлжит “Өглөөний цай” арга хэмжээг Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын гэргий, хатагтай Д.Оюунбилэг хүлээн авч зохион байгуулав.

Уг арга хэмжээг “Монгол-ноолуурын эх орон” сэдвийн дор зохион байгуулж, Монгол орны эдийн засгийн өнөөгийн байдал, монгол ноолуур, ноос, ноолууран эдлэлийн тухай мэдээлэл хийж, Стокгольм хотноо шинэ тутам нээгдсэн “O&L Cashmere Fashion” дэлгүүртэй хамтран “Говь”, “Гоёо” брэндийн ноолууран эдлэлийн загварын үзүүлбэр үзүүллээ.

Мөн энэ үеэр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь Стокгольмд ажиллаж буй гадаадын дипломатуудын сонирхлыг татсан, үндэснийхээ үйлдвэрлэлийг сурталчилсан ажил болов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж