Galaxy S4 ирэх сарын 26-нд худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Galaxy S4 ирэх сарын 26-нд худалдаанд гарна

Олон төрлийн шинэчлэлтээрээ хэрэглэгчдийн хорхойг хүргээд байгаа Samsung брэндийн сүүлийн шинэ бүтээгдэхүүн Galaxy S4 ирэх дөрөвдүгээр сарын 26-наас худалдаанд гарч эхлэх гэнэ.

Хэдийгээр худалдаанд гарах өдөр нь ийнхүү товлогдсон ч үнийн талаарх мэдээлэл нь тодорхойгүй хэвээр байна.

Уг ухаалаг гар утасны урьдчилсан захиалгыг энэ сарын 28-наас эхлэн албан ёсоор авч эхлэх ба мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар өмнөх загваруудаасаа 40 хувь илүү урьдчилсан захиалга авах төлөвтэй байгаа аж.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж