“Lenovo”-гийн ухаалаг утас 17-нд худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

“Lenovo”-гийн ухаалаг утас 17-нд худалдаанд гарна

“Lenovo” групп шинээр үйлдвэрлэсэн ухаалаг гар утсаа ирэх сарын 17-ноос
Японы зах зээлд гаргах болсноо мэдээлжээ. Андройд үйлдлийн систем, 2GB
RAM, 13MP камертай эл утсаа тэд Энэтхэг, ОХУ, Индонез, Вьетнам,
Филиппинд худалдах гэнэ. Энэ нь 16GB багтаамжтай бөгөөд 6.9 мм зузаан,
162 грамм жинтэй аж. “Lenovo k900”-г 481 ам.доллараар худалдах юм байна.

Энэ нь өнөөгийн ухаалаг утаснуудын зах зээлийн ханшаас 400-500
ам.доллараар хямд хэмээн тус группийнхэн онцолжээ.

Т.ТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж