Л.Цог оюутнуудад лекц уншина

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Л.Цог оюутнуудад лекц уншина

УИХ-ын дэд дарга Л.Цог Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутнуудад  маргааш 16.00 цагт тус сургуулийн А байрны 201 тоотод "Байгалийн баялаг ба залуучууд" сэдвээр илтгэл тавина.

УИХ-ын намрын чуулан завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах, УИХ-аас гарсан хууль тогтоомжийг олон нийтэд танилцуулах, тойрогтоо ажиллах зэрэг ажлаа амжуулж буй. УИХ-ын дэд дарга уул уурхайгаар дамжуулан эдийн засгаа хөгжүүлж, бүтээн байгуулалт хийх энэ үед залуучуудын оролцоо ямар байх, мэдээллийг хэрхэн олж авч, эзэмшсэн мэргэжлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах вэ зэргийг залуучуудад өгөх зорилгоор энэхүү лекцийг уншиж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж