&#34Эх дэлхийн цаг&#34-т нэгдэцгээе

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

&#34Эх дэлхийн цаг&#34-т нэгдэцгээе

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүн бүрийн оролцоо чухал. Чухамдаа үүнд иргэдийн анхаарлыг хандуулах зорилготой “Эх дэлхийн цаг” хэмээх арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас анх санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Анх 2007 оноос эхэлсэн уг арга хэмжээ эдүгээ дэлхийн олон орны иргэдийн байгаль, эх дэлхийнхээ төлөө зүрх сэтгэлээ нэгтгэх том кампанит ажил болж өргөжөөд байна. Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Монголчууд энэхүү нэр хүндтэй арга хэмжээг 2010 оноос эх орондоо зохион явуулдаг болсон бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа тэмдэглэнэ. Энэ жилийн “Эх дэлхийн цаг” арга хэмжээ гуравдугаар сарын 23-ны 19-30 цагаас 21-30 цагийн хооронд үргэжилнэ.

Эх сурвалж: http://info.e-darkhan.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж