Суарез Ливерпүүлээс явах хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Суарез Ливерпүүлээс явах хүсэлтэй

Уругвайн шигшээ болон английн прьемер лигийн Ливерпүүл багийн довтлогч Луиз Суарез Ливерпүүлээс явж өөр хүчтэй багийн бүрэлдэхүүнд тоглох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ улиралд английн прьемер лигт 22 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа Луиз Суарезийг прьемер лигийн болон испанийн грандууд сонирхож байгаа билээ. “Ямар ч хөлбөмбөгчинд өөрийн гэсэн амбиц байдаг. Тэр амбиц нь шилдэг багт тоглож, цомыг хүртэх, өөрийнхөө нэрийг дэлхийд гаргах. Энэ хүсэлдээ л хөтлөгдөж байна. Дэлхийн хэмжээний баг элит баг хоёр хоорондоо ялгаатай. Ливерпүүл клуб элит багийн тоонд орно. Гэхдээ би олон улсын чанартай клубуудын тэмцээнд оролцож нэрээ гаргах хүсэлтэй байна” гэж Луиз Суарез ярьжээ. Өдгөө 26 настай Уругвай тоглогчийн ур чадвар, гоолын мэдрэмж нь Английн сонин хэвлэлүүдийн анхаарлын төвд байдаг бөгөөд Ливерпүүлийн фанатууд түүнийг шилдэг тоглогч хэмээн хүндэтгэдэг билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж