Наурызын баяртай золгож байна

Хуучирсан мэдээ: 2013.03.22-нд нийтлэгдсэн

Наурызын баяртай золгож байна

Манай ард түмэн түүхэн шинэчлэлийн эхлэлийг тавьсан, өгөөж буянаа хайрласан улиран өнгөрч буй оноо үдэж, казах үндэстэний Наурызын баяртай золгож байгаа билээ. Морилон ирж буй могой жил бид бүхний хувьд өнгөрсөн луу жилээсээ илүү амжилт бүтээлээр дүүрэн, элбэг дэлбэг үр өгөөжтэй жил болно гэдэгт итгэл төгс байна. 

Наурыз – зөвхөн нарны баяраас гадна ард түмний эв нэгдлийн билэгдэл билээ. Энэ баярын өдөр хүн төрөлхтөний түүхэнд аливаа хэрүүл маргаан эцэс болж, хүмүүс бие биенээ уучлан эв нэгдлээ ололцдог байсан юм. Казахын ард түмэн энэ өдөр сайхан сэтгэлээр учиран золгож, идээ цагаа элбэг дэлбэг байхыг ерөөж баяр хөөр, хүсэл тэмүүлэл, итгэл мөрөөдөл, өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэдэг.

Наурызын баяр нь хүн төрөлхтөнийг сайхан сэтгэл, хүндэтгэл болон эв нэгдэлд уриалан дууддаг сайхан ёс заншилтай бөгөөд өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн эртний энэхүү ёсыг бид үр хойчдоо өвлүүлэн үлдээх үүрэгтэй юм.

Та бүхэндээ чинь сэтгэлээсээ Наурыз баярын мэндийг хүргье.      Ұлыстың ұлы күні құтты болсын ағайын!

Хүндэтгэсэн,

УИХ-ын гүшүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн А.Бакей
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж