Монгол-Хонгконгийн тоглолт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.23-нд нийтлэгдсэн

Монгол-Хонгконгийн тоглолт үргэлжилж байна

VI дахь удаагийн Challenge Cup тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо үргэлжиж байна. Тус тэмцээнд 10 улсын баг оролцож байгаагаас манай хоккейчид В хэсэгт Энэтхэг, Макао, Хонгконг, Сингапур улсын багуудтай нэг хэсэгт орсон. А хэсэгт АНЭУ, Тайланд, Малайз, Тайвань, Кувейт улсын баг багтжээ.

Энэ сарын 16-21-ний хооронд хэсгийн тоглолт болж, өчигдөр хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорсон. Манай хоккейчид хэсэгтээ Энэтхэг (20:0), Макао (6:1), Сингапур улсын (3:2) багийг хожиж Хонгконгийн багт хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар шигшээ наймд тус тэмцээний хоёр удаагийн дэд аварга Тайландын багтай таарч 5:4-ийн харьцаагаар ялалт байгуулснаар өнөөдөр шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Хонгконгийн багтай тоглож байна.

Хонгконгийн багийн хувьд В хэсгийг дөрвөн хожилтойгоор тэргүүлж АНЭУ-ын багийг 6:3-ийн харьцаагаар буулган авснаар хагас шигшээд манай багтай учраа таарлаа. Хэсгийн тоглолтод Хонгконгийн баг манай хоккейчдийг 7:3-ын харьцаагаар хожсон. Манай хоккейчид өнөөдөр тус багийг хожвол Тайвань, Кувейт улсын багийн хэн хожсонтой нь аваргын төлөө тоглох юм.

Энэ цагт тоглолтын гуравдугаар үе эхэлсэн бөгөөд 3:3-ийн харьцаагаар тэнцээд байна. Тоглолтыг ЭНД дарж үзнэ үү.

2008 оноос эхлэн зохиогдсон “Challenge Cup” тэмцээнд АНЭУ, Тайваний багууд хоёр удаа, Хонгконгийн баг нэг удаа түрүүлээд байна. Мөн Тайланд, АНЭУ-ын баг хоёр удаа мөнгөн медаль хүртжээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж