“Kids&#39 Choice Awards” шилдгүүдээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

“Kids&#39 Choice Awards” шилдгүүдээ тодруулав

Лос-Анжелес хотноо жил бүр болдог “Kids" Choice Awards” наадмын энэ жилийн шилдгүүд тодорлоо. Тухайн жил хүүхдүүдийн анхаарлыг хамгийн ихээр татсан урлаг соёлын одод, тамирчин, дуу, кино зэрэг хэд хэдэн гол номинациар шилдгүүдийг шалгаруулж, хүүхдүүдийн өмнөөс шагнал гардуулдаг нь энэ наадмын онцлог юм. Бяцхан шүтэн бишрэгчдийнх нь хувьд харин сэтгэл догдлон хүлээдэг томоохон арга хэмжээ билээ.

Энэ удаагийн “Kids" Choice Awards”-т Кэти Перри, Селена Гомез, Ферги нараас эхлээд Холливудын олон алдартан хүрэлцэн ирсэн байна. Наадмын шилдгүүдийг танилцуулъя.

  • Хамгийн дуртай телевизийн шоу: “Victorious”
  • Хамгийн дуртай реалити шоу: “Wipeout”
  • Дуртай хүүхэлдэйн кино: “SpongeBob SquarePant”
  • Шилдэг  телевизийн жүжигчин: Ross Lynch (Austin & Ally)
  • Шилдэг телевизийн эмэгтэй жүжигчин: Selena Gomez (Wizards of Waverly Place)
  • Шилдэг эрэгтэй тамирчин: LeBron James
  • Шилдэг эмэгтэй тамирчин: Danica Patrick
  • Шилдэг ном: “The Hunger Games” цуврал
  • Шилдэг видео тоглоом: “Just Dance 4”
  • Шилдэг кино: “The Hunger Games”
  • Шилдэг кино жүжигчин: “Johnny Depp” (Dark Shadows)
  • Шилдэг кино эмэгтэй жүжигчин: Kristen Stewart (The Twilight Saga: Breaking Dawn – Part 2)
  • Хамгийн муу хүн: Simon Cowell (The X Factor)
  • Хамгийн дуртай хамтлаг: “One Direction”
  • Шилдэг эрэгтэй дуучин: Justin Bieber
  • Шилдэг эмэгтэй дуучин: Katy Perry
  • Хамгийн дуртай дуу: “What Makes You Beautiful” (One Direction) тус тус шалгарчээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж