Зарим удирдах албан тушаалтныг томилохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Зарим удирдах албан тушаалтныг томилохыг дэмжив

Төрийн албаны зөвлөлийн наймдугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж,  УИХ-ын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарим удирдах ажилтныг томилуулах санал ирүүлснийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн даргаар Ж.Дашдорж, Хяналт, үнэлгээний хэлтсийн даргаар Л.Энхтуяа, Мэдээллийн технологийн хэлтсийн дараар Ж.Элбэгзаяа, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн даргаар Н.Ширэндэв нарыг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Ц.Доржпалам, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Б. Цэдэнсамба нарыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Мөн Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Р.Эрдэнэцэцэг, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Ц.Баярбат нарыг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Ц.Рэнчинсэнгээ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Тунгалаг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар У.Сауле нарыг томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин  Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн төлөвлөтийн газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Гадаад хамтын ажиллагааны газрын даргын албан тушаалд томилуулахаар ирүүлснийг нэр дэвших шаардлага хангаагүй хэмээн үзэж буцаасан аж.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж