Гэр хорооллын газрыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын газрыг чөлөөлнө

НИТХ-ын Барилга, хот байгуулалтын хороо, гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын явцын байдал, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажил байдалтай танилцаж мэдээлэл сонслоо. Энэ талаарх мэдээллийг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг хийлээ. Засгийн газрын 2012 оны 190 тоот тогтоолоор байгуулагдсан тус газар гэр хорооллыг хөгжүүлэх үйл ажиллагааг зангидаж, гэр хороллыг хөгжүүлэх дүрэм журам стандартыг боловсруулж дээд байгууллагаар батлуулах, төвийн болон алслагдсан гэр хорооллуудыг дахин төлөвлөх, иргэдийн оролцоонд тулгуурласан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг хийж гүйцэтгэдэг аж. Одоогоор тус газар гэр хорооллыг дахин төлөвлөх долоон  байршлыг тогтоож НИТХ-аар батлуулан зураг төслөө гаргажээ. Мөн долоон байршилд хийх зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх компаниудаа тендер зарласны үндсэн дээр шалгаруулсан юм байна. Харин “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийнхний мэдээллээр бол гэр хорооллыг дахин төлөвлөх долоон байршлын газрыг чөлөөлөх ажлыг Сүхбаатар дүүргийн 9, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэх, орон сууцны долдугаар хорооллыг барих ажлын хүрээнд 341 айлын талбараас эхний ээлжинд яаралтай чөлөөлөх газруудыг тогтоож газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэхээр болсноо дуулгалаа. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж